Технологи

Qualcomm чипийн үнийг 9-р сараас нэмж эхэлнэ

Qualcomm ухаалаг утасны чипийн үнээ удахгүй өсгөнө. Тус компанийн гүйцэтгэх захирал Кристиано Амон 9-р сарын 1-нээс эхлэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж мэдэгдлээ.

Энэ нь зөвхөн хэрэглэгчдэд биш, гар утас үйлдвэрлэгчдэд ч дарамт болно. Чипийн зардал өсөх тусам шинэ утасны үнэ ахин нэмэгдэх эрсдэлтэй.

Qualcomm энэ мэдэгдлээ гаргахдаа гар утасны бизнесийн орлого нь жилийн өмнөхөөс 20%-иар буурсныг тодотгосон. Компанийн тайлбарласнаар санах ойн үнийн огцом өсөлт нийлүүлэлтийн дарамтыг нэмэгдүүлжээ.

Сүүлийн үед ухаалаг утасны зах зээл дээр чип, санах ой, үйлдвэрлэлийн өртөг бүгд зэрэг өсөж байгаа нь төхөөрөмжийн үнэ дээр шууд нөлөөлж байна. Qualcomm-ын энэ алхам нь 2026 оны хоёрдугаар хагаст Android утаснуудын үнийн шинэ давлагаа эхлүүлж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button