OpenAI хэд хэдэн AI төхөөрөмж бэлдэж байна гэж мэдэгдэв

OpenAI-ийн ерөнхийлөгч Грег Брокман тус компани AI чатботтой харилцах зориулалттай “төхөөрөмжүүдийн цуврал” дээр ажиллаж байгааг цухуйлгалаа. Тэр яг ямар бүтээгдэхүүн гэдгийг батлаагүй ч, удахгүй илүү олон хэлбэрийн AI төхөөрөмж гарч ирнэ гэж хэлсэн нь сонирхол татаж байна.
Өмнө нь OpenAI ухаалаг speaker эсвэл wearable төрлийн төхөөрөмж гаргаж магадгүй гэсэн цуу яриа гарч байсан. Харин Брокман энэ талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзсан ч, “ойрын үед” хүлээж болно гэж онцлов.
Энэ мэдээ хамгийн чухал нь OpenAI зөвхөн программ биш, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд шууд орж ирэх hardware экосистем байгуулж эхэлж байгааг харуулж байна. Хэрэв амжилттай болбол ChatGPT шиг AI-г зөвхөн дэлгэцнээс биш, бодит төхөөрөмжөөр ашиглах шинэ зах зээл нээгдэнэ.



