Технологи

Microsoft Copilot-оо нэг “супер апп” болгоно

Microsoft энэ жил Copilot-оо нэгтгэсэн шинэ “супер апп”-аа гаргахаар бэлдэж байна. Тус апп нь чат, код бичих, агент суурьтай автоматжуулалт зэрэг боломжийг нэг дор төвлөрүүлэх аж. CEO Сатья Наделла хэлэхдээ, Copilot одоо зүгээр нэг чатбот биш, “хамтран ажиллагч” болон “автопилот” руу хурдтай шилжиж байна гэж онцоллоо.

Шинэ хувилбар нь хэрэглэгч болон бизнесийн хэрэглээг хоёуланг нь хамрах бөгөөд энэ улиралд кодын функцүүдийг ч нэг цонхонд оруулж нэгтгэнэ. Энэ нь Microsoft-ын AI стратегид том өөрчлөлт болохоос гадна Copilot-ыг өдөр тутмын ажлын төв платформ болгох алхам юм. Хэрэв амжилттай болвол Microsoft productivity, developer tool, AI assistant зах зээлд илүү хүчтэй байр суурь эзэлнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button