Технологи

Samsung-ийн Z Fold 8: Эвхдэг утасны шинэ хэв маяг?

Samsung-ийн Galaxy Z Fold 8 эвхдэг утасны ирээдүй ямар харагдахыг харуулж магадгүй. Энэ удаа компани өргөн биш, харин намхан, илүү авсаархан хэлбэрийг гол загвар болгожээ.

Гол мессеж нь тодорхой: эвхдэг утас заавал “сонин” харагдах албагүй. Харин өдөр тутам хэрэглэхэд эвтэйхэн, энгийн смартфон шиг мэдрэмж өгөх ёстой.

Энэ чиг хандлага зөвхөн Samsung-тай хязгаарлагдахгүй. Apple ч мөн ижил хэлбэрийн анхны foldable iPhone дээр ажиллаж байгаа гэх яриа гарч байна. Нөгөө талд Huawei аль хэдийн энэ санааг туршиж эхэлсэн.

Бизнесийн хувьд энэ өөрчлөлт том дохио. Foldable зах зээл одоо зөвхөн “wow” эффектээс гарч, масс хэрэглээнд нийцэх дизайны шат руу орж байна. Хэрвээ энэ хэлбэр төвшин тогтоовол, дараагийн өсөлт дизайн биш, үнэ, бат бөх байдал, өдөр тутмын хэрэглээн дээр өрнөнө.

Холбоотой мэдээнүүд

Back to top button