Технологи

AI стартап киноны хит болохыг скриптээр “таамаглана”

Киноны амжилтыг зөвхөн скрипт уншаад таамаглана гэвэл итгэхээргүй сонсогдоно. Гэхдээ Quilty гэх AI стартап яг үүнийг амлаж байна.

Тэдний хэлснээр хэрэгсэл нь сценарийг задлаад тухайн кино box office дээр амжилттай байх магадлалыг үнэлдэг. Харин анхны туршилтууд тийм ч гайхалтай биш байгааг харуулжээ. Салбарынхан бүтээгдэхүүнийг ашиглаад үзэхэд, сүүлд flop болсон Christy киноны скриптийг, Oscar хүртсэн, хит болсон Sinners-ээс илүү гэж оношилсон байна.

Ийм төрлийн AI хэрэгсэл нь студиудын шийдвэр гаргалтад нөлөөлж, найруулагч, зохиолч, продакшн багийн ажлыг өөрчилж магадгүй. Quilty-ийн үндэслэгчид үүнийг “демократчилал” гэж тайлбарлаж, жижиг бүтээлчдэд ч том студитэй өрсөлдөх мэдээлэл өгнө гэж үзэж байна. Харин асуулт нэг л байна: AI үнэхээр хит мэдэрч чадах уу?

Холбоотой мэдээнүүд

Back to top button