Технологи

Record Club хөгжмийн Letterboxd болохоор зэхэж байна

Хөгжим сонирхогчдод зориулсан Letterboxd шиг нэг платформ үнэхээр дутагдаж байсан. Record Club яг тэр зайг дүүргэхээр орж ирлээ.

Rate Your Music шиг сайтууд байдаг ч интерфэйс нь олон мэдээлэлтэй, ихэвчлэн урт шүүмж дээр төвлөрдөг. Харин Record Club илүү цэвэрхэн, хурдан, орчин үеийн мэдрэмжтэй. Хэрэглэгчид пянз, цомгоо үнэлж, сэтгэгдэл бичих, сонссон гэж тэмдэглэх боломжтой.

Гол давуу тал нь зөвхөн хувийн сангаа бүртгэхэд биш. Найзууд юу сонсож байгааг харах, тренд болж буй цомгуудыг ажиглах, хөгжмийн сонирхлоороо нэгдсэн жижиг нийгэмлэг үүсгэхэд төвлөрчээ. Энэ нь хөгжмийн хэрэглээг контент, social discovery хоёртой холбож, цөөнгүй дата, engagement бүхий платформ болох боломжтой.

Хэрвээ сайн ажиллавал Record Club хөгжмийн шүтэн бишрэгчдийн шинэ default app болж чадна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button