Технологи

Google хайлт биш, AI агентын эрин эхэлж байна

Google удахгүй “хайлт” гэдэг ойлголтыг өөрөөр тодорхойлох гэж байна. Хэрэглэгчийн асуултыг хүлээгээд хариу өгөхөөс илүү AI агент өөрөө мэдээлэл цуглуулж, задлан, бүр заримдаа танд мэдэгдэлгүй ажиллах ирээдүйг тус компани төсөөлж эхэлжээ.

Энэ нь Google-ийн хамгийн том бизнес дээр шууд нөлөөлнө. Хэрэв хүмүүс линк дарж хайх биш, AI-гаар шууд хариу авдаг бол хайлтын орлого, зар сурталчилгаа, хэрэглэгчийн зан төлөв бүгд өөрчлөгдөнө.

Өөрөөр хэлбэл Google зөвхөн хайлтын систем биш, мэдээлэл “хийж” өгдөг платформ болох зам руу орж байна. Энэ өөрчлөлт нь AI-ийн өрсөлдөөнд Google-ийг илүү хүчтэй болгох ч, уламжлалт хайлтын бизнесийг нь хамгийн их эрсдэлтэй болгож магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button