Технологи

Google Search зар дээрээ хүртэл AI орууллаа

Google хайлтаа AI-гаар шинэчилж байгаа ч энэ өөрчлөлт зөвхөн үр дүнд биш, зар дээр ч нөлөөлж эхэллээ. Одоо бүтээгдэхүүн хайхад Gemini загвар нь илүү тохирох барааг гаргаж ирээд, яагаад тэрийг сонгох ёстойг тайлбарласан богино AI текст үүсгэнэ.

Жишээ нь, “compact espresso pod machine” гэж хайвал Sponsored Product тэмдэглэгээтэй Nespresso Vertuo Up гарч ирэхийн зэрэгцээ, AI нь худалдан авалтад туслах тайлбар нэмнэ.

Энэ шинэчлэл нь Google-ийн хайлтыг илүү “зөвлөгөө өгдөг” платформ болгох зорилготой ч нэг чухал өөрчлөлт дагуулж байна: хэрэглэгчийн анхаарал илүү ихээр зар руу чиглэнэ. Энэ нь Google-ийн орлогын шинэ боломж нээж, брэндүүдэд AI-тай хосолсон илүү ухаалаг реклам өгөх зам нээж байна. Хайлтын ирээдүй одоо зөвхөн мэдээлэл биш, худалдан авалтын шийдвэрт хүртэл орж ирлээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button