Технологи
Sony-ийн 10 жилийн ойн ColleXion чихэвч цацагдлаа
Sony-ийн удахгүй танилцуулах 10 жилийн ойн шинэ чихэвчийн зураг алдагдаж, дизайн нь бараг бүрэн ил боллоо. “ColleXion” нэртэй энэ 1000X цувралын тусгай хувилбар нь одоогийн WH-1000XM6-гаас илүү зузаан арьсан padding, томдуу earcup, илүү зөөлөн headband-тай харагдаж байна.
Энэ бол зүгээр нэг загварын шинэчлэл биш. Sony premium audio сегментэд зах зээлээ хамгаалж, high-end хэрэглэгчдийг дахин татах оролдлого хийж байна. Тусгай edition бүтээгдэхүүнүүд нь брэндийн үнэ цэнийг өсгөж, шүтэн бишрэгчдэд “өөр зүйл” санал болгодог.
“ColleXion” нэр өмнө нь Sony-ийн сайтад санамсаргүй гарч байсан ч одоо зураг нь ил болсноор нээлт бараг баттай болж байна. Албан ёсны танилцуулга ойрхон байгаа бололтой.



