Sony-ийн AI камер үнэхээр юу хийдэг вэ?
Sony өөрийн AI Camera Assistant-аа шүүмжлэлд өртсөний дараа хэрхэн ажилладгийг тайлбарлаж эхэллээ. Компанийн хэлснээр энэ функц зураг “засдаггүй”, харин гэрэлтүүлэг, гүн, объектын байршлаас хамаарч хэд хэдэн санал гаргадаг аж.
Камер руу ямар нэгэн зүйл чиглүүлэхэд AI нь exposure, өнгө, background blur зэрэгт зориулсан 4 хувилбар санал болгоно. Sony мөн “хамгийн гоё өнцөг”-ийг санал болгоно гэж ярьсан ч видеон дээрээ ердөө zoom хийхийг л харуулжээ.
Энэ функц Xperia 1 VIII дээр байрших бөгөөд Sony ухаалаг камерын туршлагыг илүү хялбар, автомат болгохыг зорьж байна. Гэхдээ эхний demo нь сошиал дээр тийм ч сайн харагдсангүй. Өөрөөр хэлбэл, AI нь одоохондоо зураг авахыг хялбарчилж магадгүй ч “сайн зураг” гаргах амлалтаа нотлох шаардлагатай хэвээр байна.



