Fujifilm X Half хямдарлаа: одоо илүү сонирхол татах болов
Fujifilm-ийн X Half камер анхнаасаа л жирийн камераас өөр байсан. Харин одоо үнэ нь дахин унаж, илүү сонирхол татах боллоо. АНУ-д анхны 850 долларын үнээсээ бууж 649.99 доллар болсон энэ загвар одоо 6-р сарын 28 хүртэл нэмэлт 100 доллароор хямдарч, 549 орчим доллараар зарагдаж байна.
Amazon, B&H Photo, Best Buy дээр энэ үнээр байгаа бол Adorama бүр дагалдах хэрэгслийн багцтай санал болгож байна. X Half нь RAW файл, электрон viewfinder, hot shoe зэрэг мэргэжлийн функцуудгүй ч film simulation, filter, grain, diptych төрлийн хөгжилтэй боломжуудаараа ялгардаг.
18 мегапикселийн зураг, босоо 1 инчийн сенсор, 32mm f/2.8 линзтэй энэ камер нь “main camera” биш, харин авч явахад амар, тоглоом шиг мэдрэмжтэй төхөөрөмж. Үнэ нь бууснаар сонирхогчид, контент бүтээгчдийн хувьд илүү боломжийн сонголт болж байна.



