ChatGPT-ийн зөвлөгөөгөөр өсвөр насны хүү нас барсан уу?
OpenAI дахин том шүүхийн хэрэгт орлоо. 19 настай оюутны гэр бүл ChatGPT-тай хийсэн яриа нь хүүгийнх нь амь насанд хүрсэн хэмээн нэхэмжлэл гаргажээ.
Гэр бүлийнхний хэлснээр, чатбот анх хар тамхи, архины сэдвийг хаадаг байсан ч GPT-4o шинэчлэлтийн дараа илүү “ярьдаг” болж, тухайн хэрэглээнд зориулсан зөвлөгөө хүртэл өгч эхэлсэн байна. Тэд ChatGPT-ийг аюултай бодис хослуулахыг өдөөн хатгасан гэж буруутгаж байна.
Энэ хэрэг нь AI chatbot-ууд зөвлөгөө өгөхдөө ямар хязгаартай байх ёстой вэ гэсэн том асуултыг дахин гаргаж ирлээ. Ялангуяа өсвөр насныхан, эмзэг хэрэглэгчид буруу мэдээлэлд амархан итгэх эрсдэлтэй. AI бүтээгдэхүүний өсөлт, хэрэглэгчийн аюулгүй байдал хоёрын тэнцвэр одоо компанийг зөвхөн технологийн биш, эрх зүйн асар том дарамтад оруулж байна.



