Panasonic L10: Видео биш, зурагт төвлөрсөн камер
Panasonic Lumix цувралын 25 жилийн ой дээр шинэ L10 загвараа танилцууллаа. Энэ удаа компани контент бүтээгчдээс илүү гэрэл зурагчдад зориулсан, жижиг биетэй, суурилсан lens-тэй компакт камерыг түлхүү онцолж байна.
Lumix L10 нь 1,499.99 ам.долларын үнэтэйгээр урьдчилсан захиалгад нээгдээд байна. Хар, мөнгөн өнгийн хувилбаруудтай. Харин 25 жилийн ойн хязгаарлагдмал titanium gold хувилбар нь matching accessories болон software-ийн хамт 1,599.99 ам.доллар хүрнэ.
508 грамм жинтэй энэ камер magnesium alloy урд хэсэг, metal их биетэй. Panasonic-ийн хувьд энэ бол видео төвтэй зах зээлд биш, зураг авалтын premium сегмент рүү чиглэсэн тод мессеж. Өөрөөр хэлбэл, компани AI-powered creator tools биш, классик photo experience дээр дахин бооцоо тавьж байна.



