Google Android-оо шинэчилж, зөөврийн компьютерээ ч дайлав
Google I/O ойртож байгаа энэ үед Google Android Show-оороо экосистемийнхээ дараагийн том алхмуудыг дэлгэлээ. Хамгийн их анхаарал татсан нь Android дээр ажиллах шинэ зөөврийн компьютерууд болох Googlebooks байв. Тэд Android утаснаас app-аа шууд ажиллуулах, холбогдсон төхөөрөмжөөс file татах, бүр mouse pointer-оор AI зөвлөмж авах боломжтой.
Google эхний загваруудыг энэ намарт гаргана гэж хэллээ. Энэ нь Chromebook-ийн дараах шинэ ангилал төрөх дохио мэт харагдаж байна.
Мөн Android 17 дээр 3D emoji, AI-generated widget, Quick Share/AirDrop-ын өргөжсөн дэмжлэг, Rambler нэртэй AI transcription, Pause Point screen-time хэрэгсэл гарна. Android Auto ч том шинэчлэлт авч, өөр өөр screen size-д илүү сайн таардаг болж, YouTube content stream хийх хүртэл нэмэгдлээ. Google-ийн хувьд энэ бол зүгээр нэг update биш — утас, машин, laptop-ыг нэг AI төвтэй системд зангидаж буй стратеги юм.



