Технологи

Yarbo нууц backdoor-оо бүр мөсөн устгана

Yarbo-гийн робот зүлэг хадагчийн эргэн тойронд үүссэн аюулгүй байдлын дуулиан эцэстээ компанийн шийдвэрийг өөрчиллөө. Тус компани интернэтээр дамжин төхөөрөмжийг алсаас дахин програмчлах боломж олгодог санаатай backdoor access-аа бүрэн устгана гэж мэдэгдэв. Хамгийн сонирхолтой нь хэрэглэгчид энэ функцийг огт суулгахгүй байхаар сонгох боломжтой болно.

Энэ бол зүгээр нэг security patch биш. Yarbo-ийн хувьд итгэлцлийн асуудал болж хувирсан хэрэг. Өмнө нь судлаачид тус машиныг алсаас хянах, камер болон GPS мэдээлэлд хүрэх, бүр ажиллагааг нь өөрчлөх боломжтойг илрүүлсэн. Хэрвээ ийм сул тал startup бүтээгдэхүүнд үлдвэл хэрэглэгчийн аюулгүй байдал төдийгүй брэндийн нэр хүнд, борлуулалт, хөрөнгө оруулалтад ч шууд нөлөөлнө.

Одоо Yarbo-ийн гол сорилт бол нэг удаагийн мэдэгдэл биш, итгэлийг бодитоор сэргээх явдал.

Холбоотой мэдээнүүд

Back to top button