Технологи

OpenAI кибер аюулгүй байдлын шинэ хөзөр гаргалаа

OpenAI шинэ Daybreak төслөө танилцууллаа. Энэ нь хакерууд дайрахаас өмнө кодын эмзэг цэгийг олж, нөхөхөд төвлөрсөн AI санаачилга юм.

Төслийн гол хөдөлгүүр нь Codex Security AI агент. Тэр байгууллагын код дээр тулгуурлан аюулын зураглал гаргаж, боломжит довтолгооны замуудыг шалгаж, хамгийн өндөр эрсдэлтэй сул талуудыг автоматаар илрүүлнэ.

Цаг хугацааны хувьд энэ нь чухал. OpenAI-ийн энэхүү алхам Anthropic-ийн Claude Mythos-оос ердөө нэг сарын дараа гарч байна. Anthropic ч бас кибер аюулгүй байдалд чиглэсэн, олон нийтэд шууд нээлттэй биш AI дээр ажиллаж буйгаа зарласан.

Салбарын хувьд энэ нь нэг зүйлийг харуулж байна: AI зөвхөн content, code бичих хэрэгсэл биш — аюулгүй байдлын зах зээлд ч том тоглогч болж эхэллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button