Nanoleaf гэрлээс робот, AI руу үсэрлээ
Ухаалаг гэрлээр танигдсан Nanoleaf одоо шинэ чиглэл рүү эргэлт хийж байна. Тус компани зөвхөн LED panel биш, робот, red light therapy, AI зэрэг “beyond lighting” бүтээгдэхүүн дээр бооцоо тавьж эхэлжээ.
Өрсөлдөгчид нь шинэ функц, шинэ төхөөрөмжөөр эрчээ авч байхад Nanoleaf сүүлийн хоёр жилд харьцангуй нам байсан. Харин энэ чимээгүй үе нь санамсаргүй зүйл биш — брэндээ wellness, embodied AI, роботиктой холбож шинэ шатанд гаргах бэлтгэл байв.
CEO Gimmy Chu-ийн хэлснээр smart home зах зээл уйтгартай болж, компани илүү том боломж хайж байна. Энэ өөрчлөлт амжилттай болбол Nanoleaf нэг ангиллын бүтээгдэхүүнээс олон салбарт өрсөлдөх tech brand болж чадна. Харин буруу таамаг бол smart lighting-аас гарах оролдлого нь эрсдэлтэй хөрөнгө оруулалт болж мэднэ.



