Claude-оор хийсэн AI подкастаа Spotify-д хадгалж болно
Spotify AI агентуудад зориулсан шинэ CLI хэрэгсэл гаргалаа. “Save to Spotify” гэж нэрлэсэн энэ tool-оор OpenClaw, Claude Code, OpenAI Codex зэрэг агентуудаар үүсгэсэн аудио хураангуй, хувийн подкастаа шууд Spotify дээр хадгалах боломжтой боллоо.
Өөрөөр хэлбэл, та судалгаа, тэмдэглэл, эх сурвалжаа AI-д өгөөд подкаст болгосны дараа түүнийг бусад шоуныхаа хажууд нэг дор цуглуулах юм. Ингэснээр AI-оор бүтээгдсэн контент зүгээр нэг файл биш, хэрэглэгчийн өдөр тутам сонсдог подкастын экосистемд багтаж эхэлж байна.
Суулгахын тулд GitHub-аас Save to Spotify CLI-г татаж, AI агентдаа “and save to Spotify” гэж нэмэхэд хангалттай. Энэ алхам нь AI контентын хэрэглээг илүү шууд, илүү хэрэглүүр төвтэй болгож, Spotify-г хувийн AI медиа төв рүү нэг алхам ойртуулж байна.



