Технологи

Google AI хайлт Reddit-ийг шууд quote хийдэг боллоо

Google хайлтын AI функцээ шинэчилж, хүмүүсийн бодит туршлагаас илүү ойроос хариу өгөхөөр болж байна. Шинэчлэлээр хайлтын үр дүнд Reddit, форум, сошиал суурьтай эх сурвалжуудаас “preview of perspectives” буюу first-hand санал, сэтгэгдэл гарч ирнэ.

Энэ нь хэрэглэгчид SEO-д зориулсан нийтлэлээс илүү “жинхэнэ хүн юу гэж байна?” гэдгийг хурдан олж харах боломж өгнө. Ялангуяа худалдан авалт, бүтээгдэхүүний үнэлгээ, үйлчилгээний туршлага зэрэгт энэ өөрчлөлт илүү хүчтэй нөлөөтэй.

Google-ийн хувьд энэ бол AI хайлтыг зөвхөн мэдээлэл цуглуулах хэрэгсэл биш, харин бодит яриа руу холбох бүтээгдэхүүн болгох алхам. Тэгэхээр хайлтын үр дүн дээр найдвартай, хэрэглэгчийн туршлагад суурилсан контентын үнэ цэнэ улам өсөх нь тодорхой байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button