БизнесХөрөнгийн зах зээл

Wegovy таблетын борлуулалт тэнгэрт хадаж, Novo Nordisk-ийн хувьцаа өсөв

Novo Nordisk шинэ Wegovy таблетын борлуулалтаар шинжээчдийн хүлээлтийг давж, компанийн 2026 оны төлөвийг ахиуллаа.

Жин хасах зах зээл дэх хамгийн их анхаарал татсан бүтээгдэхүүнүүдийн нэг болсон Wegovy-ийн аман хэлбэр ийнхүү хүчтэй эрэлттэй байгааг харуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв.

Үүний дараа компанийн хувьцааны ханш ойролцоогоор 7 хувиар өсөж, зах зээлийн анхаарлыг дахин татлаа.

Сүүлийн жилүүдэд чихрийн шижин болон таргалалтын эмийн чиглэлээр огцом өсөлт үзүүлсэн Novo Nordisk-ийн хувьд энэ бол зөвхөн нэг бүтээгдэхүүний амжилт биш. Харин өрсөлдөөн ширүүсч буй зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх чухал дохио болж байна.

Компанийн удирдлага Wegovy-ийн таблет хувилбарын эрэлт цаашид ч тогтвортой байна гэж харж байгаа нь ирэх улирлуудад орлого, ашигт эерэг нөлөө үзүүлэх хүлээлтийг нэмэгдүүлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button