Apple $250 сая төлнө: AI Siri амлалт нь буруу байв уу?
Apple хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх нэхэмжлэлийг хаахын тулд 250 сая ам.долларын гэрээ хийхээр боллоо. Гол асуудал нь Apple Intelligence болон Siri-ийн AI боломжуудыг амлаж байсан ч “ирнэ” гэж сурталчилсан функцууд нь хугацаандаа хүрээгүй явдал.
Энэхүү тохиролцоо нь 2024 оны 6-р сарын 10-наас 2025 оны 3-р сарын 29-ний хооронд iPhone 15 Pro болон бүх iPhone 16 загвар авсан АНУ-ын хэрэглэгчдэд хамаарна. Шаардлага хангасан хүмүүс төхөөрөмж бүрт 25 доллар авах боломжтой ч нэхэмжлэлийн тооноос шалтгаалж энэ хэмжээ 95 доллар хүртэл хэлбэлзэж магадгүй.
Энэ хэрэг Apple-ийн AI стратегид том дарамт болж байна. Хэрэглэгчид зөвхөн шинэ iPhone биш, бодитоор ажиллах ухаалаг функц хүлээж байна. Том брэндийн хувьд амлалтаа биелүүлээгүй тохиолдолд зөвхөн нэр хүнд бус, мөнгөөр ч хариуцлага хүлээдэгийг энэ шийдвэр харууллаа.



