БизнесХөрөнгийн зах зээл

АНУ-ын сенаторууд prediction market арилжаанд өөрсдийгөө хориглов

АНУ-ын Сенатын гишүүд prediction market буюу ирээдүйн үйл явдлын үр дүн дээр суурилсан гэрээний арилжаанд өөрсдөө оролцохгүй байхаар шийдвэрлэв. Энэ алхам нь улс төрчдийн ашиг сонирхлын зөрчил, ялангуяа сонгууль, дайн, цэргийн ажиллагаа зэрэг эмзэг сэдвээр бооцоо тавих эрсдэлийн талаар маргаан өрнөснөөс хойш гарчээ.

Ингэснээр сенаторууд зөвхөн хууль тогтоох түвшинд бус, хувийн санхүүгийн ашиг сонирхлын хувьд ч илүү болгоомжтой байр суурь баримтлах дохио өгч байна. Prediction market нь зарим хөрөнгө оруулагчдад ирээдүйн бодит магадлалыг хэмжих хэрэгсэл шиг харагддаг ч зохицуулалтын хувьд маргаантай хэвээр байна.

Демократ хууль тогтоогчид Үнэт цаас болон фьючерсийн чиглэлийн зохицуулагч байгууллагад сонгууль, дайн, цэргийн үйл ажиллагаатай холбоотой event contract-уудыг хориглохыг хүссэн нь энэ шийдвэрийг улам хурцатгав. Үүнээс харахад улс төр, санхүү хоёрын огтлолцол дээрх шинэ төрлийн арилжаа Вашингтонд анхаарлын төвд орж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button