Технологи

Google Home офлайн төхөөрөмжийн шалтгааныг шууд хэлдэг боллоо

Google Home шинэчлэлтээрээ ухаалаг төхөөрөмж ажиллахгүй байгаа шалтгааныг олохыг илүү амар болголоо. Одоо төхөөрөмж offline болох үед апп доторх device controller хэсэгт “instant account-relinking” сануулга гарч, холбоосын хугацаа дууссан эсэхийг шууд хэлж өгнө. Тэгэхээр хэрэглэгчид олон удаа тохиргоо шалгах, дахин холбох гэж цаг алдахгүй.

Энэ өөрчлөлт нь зөвхөн хэрэглэгчдэд биш, экосистемийн тал дээр ч чухал. Google-ийн шинэ Home Vitals хөтөлбөр нь хөгжүүлэгчдэд төхөөрөмжийн холбоосын эрүүл мэндийг хянах, connection error-оо эрт илрүүлэх боломж өгч байна. Өөрөөр хэлбэл, асуудал гарсны дараа бус, гарахаас нь өмнө засах чиглэл рүү Google шилжиж байна.

Ухаалаг гэрийн зах зээлд энэ нь жижиг мэт харагдавч хэрэглэгчийн туршлага, retention, support зардалд том нөлөөтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button