Технологи

Claude Photoshop, Blender, Ableton руу шууд орлоо

Anthropic-ийн Claude одоо бүтээлч програмууд руу шууд холбогддог боллоо. Photoshop, Blender, Ableton, Adobe Creative Cloud, Affinity, Autodesk зэрэг хэрэгслүүдтэй ажиллах шинэ connector-ууд нь AI-г зүгээр чатбот биш, бодитоор ажлын урсгалд оролцдог туслагч болгож байна.

Энэ нь Anthropic-ийн creative зах зээл рүү хийж буй том алхам. Claude Design-ийн дараа гарч буй энэхүү шинэ боломжууд дизайнер, 3D artist, хөгжим үйлдвэрлэгчдэд цаг хэмнэхээс гадна давтлагатай ажлуудыг автоматжуулах боломж өгнө.

Тухайлбал Blender дээр сцен засах, өөрчлөлт batch-аар хийх, шинэ tool үүсгэх зэрэг ажлыг Claude-оор дамжуулж хийх боломжтой. Харин бизнесийн хувьд энэ нь AI-ийн үнэ цэнэ чатнаас цааш, мэргэжлийн software-ийн дотор бодитоор орж ирж байгааг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button