Технологи

Ubuntu-д AI орж ирнэ — Canonical-ын шинэ төлөвлөгөө

Ubuntu Linux удахгүй AI-тэй болно. Canonical-ын инженерийн дэд ерөнхийлөгч Жон Сигер ирэх нэг жилийн төлөвлөгөөгөө танилцуулж, хиймэл оюуныг системийн дотор гүн шингээхээр болсноо зарлалаа.

Эхний давалгаа нь хэрэглэгчийн харагддаг шинэ функцээс илүүтэй, цаана нь ажиллах AI загваруудаар одоо байгаа боломжуудыг ухаалаг болгох зорилготой. Харин дараагийн шатанд AI-native буюу шууд AI дээр суурилсан шинэ workflow, шинэ хэрэглээ гарч ирнэ.

Анхны чиглэлүүдийн дунд илүү сайн speech-to-text, text-to-speech зэрэг accessibility хэрэгсэл, мөн тодорхой ажлыг өөрөө гүйцэтгэх agentic AI функцууд багтаж байна. Энэ нь Ubuntu-г зөвхөн Linux distro биш, AI-тай desktop platform болгон өргөжүүлэх алхам болж магадгүй.

Canonical-ын энэ move нь open-source орчинд AI ямар түвшинд нэвтрэхийг харуулах чухал дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button