Sun Pharma АНУ-ын Organon-ыг 11.75 тэрбум доллараар авна
Энэтхэгийн хамгийн том эм үйлдвэрлэгч Sun Pharmaceutical Industries дэлхийн хэмжээнд тэлэх стратегийн томоохон алхам хийж, АНУ-ын Нью Жерсигийн Organon & Co-ийг бүхэлдээ бэлэн мөнгөөр худалдан авахаар боллоо. Тус хэлцлийн үнэлгээ 11.75 тэрбум ам.долларт хүрч байна.
Мэдээлэл цацагдсаны дараа Sun Pharma-ийн хувьцаа 7 орчим хувиар өсөж, хөрөнгө оруулагчид энэхүү худалдан авалтыг компанийн өсөлтийн шинэ хөшүүрэг гэж үнэлж эхэллээ. Хэлцэл нь Sun Pharma-д зөвхөн АНУ-ын зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэхээс гадна, олон улсын багц бүтээгдэхүүнээ өргөжүүлэх боломж нээж өгнө.
Organon нь эм, эмнэлгийн чиглэлийн бүтээгдэхүүнээрээ танигдсан компани бөгөөд Sun Pharma-ийн орлогын бүтэц, географийн хүрээг төрөлжүүлэхэд чухал нэмэр болох төлөвтэй. Салбарын шинжээчид уг худалдан авалтыг Ази гаралтай эмийн аварга компаниуд дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх шинэ шатанд орсны дохио гэж харж байна.



