Microsoft Windows Update-ийг 35 хоногоор хязгааргүй зогсооно
Microsoft Windows хэрэглэгчдэд удаан хүлээлгэсэн нэг боломжийг нээж байна: Update-аа 35 хоногоор дахин дахин хойшлуулах сонголт. Энэ нь тоглоом тоглож байхад, ажил дундуур эсвэл чухал үзүүлэнгийн үеэр гэнэт restart хийх дарамтыг багасгана.
Одоогоор шинэ өөрчлөлтүүд Windows Insider-ийн Dev болон Experimental сувгуудад туршигдаж байна. Microsoft өнгөрсөн сард Windows 11-ийн хамгийн том гомдлуудыг засах төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд үүний гол хэсэг нь update-ийг хэрэглэгчдэд бага саадтай болгох явдал байв.
Бизнесийн хувьд энэ нь жижиг мэт харагдавч том нөлөөтэй. Илүү уян хатан update control нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өсгөж, Windows-ийн “алдаатай, саадтай” гэсэн имижийг зөөллөх боломжтой. Ялангуяа байгууллагууд болон power users-ийн хувьд энэ өөрчлөлт маш чухал.


