Технологи

Google Anthropic-д 40 тэрбум $ цутгах уу?

Google хиймэл оюун ухааны дараагийн том тулаанд Anthropic руу 40 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. Энэ нь зөвхөн бэлэн мөнгө биш — асар их тооцооллын хүчин чадал ч багтана.

Яагаад чухал вэ? AI зах зээлд ялалт байгуулахад загвараас гадна маш хүчтэй compute хэрэгтэй болжээ. Тиймээс том платформууд одоо стартапуудыг санхүүгээр дэмжихээс илүү, дэд бүтэц дээр нь давуу байр суурь эзлэхийг хичээж байна.

Anthropic-ийн cybersecurity-д төвлөрсөн Mythos загварыг хязгаарлагдмал хүрээнд гаргасны дараа энэ хэлэлцээ улам хурцаджээ. Google-ийн боломжит том бооцоо нь OpenAI, Microsoft, Amazon зэрэг өрсөлдөгчдөд өгөх дохио: AI-ийн дараагийн шат бол зөвхөн ухаан биш, хүчин чадлын дайн юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button