Технологи

360 камерын шинэ супер чадвар ил боллоо

360 градусын камер одоо зүгээр нэг бичлэг хийхээс илүүг чаддаг боллоо. Insta360 нь Их Британийн 12 хүний стартап Splatica-тай хамтарч, хэрэглэгчдэд бодит орчныг 3D хэлбэрээр “амилуулах” шинэ боломж нээж байна.

Өөрөөр хэлбэл, Google Street View шиг орчныг дижитал болгож, харин энэ удаа хэн ч өөрөө зураглаж чадна. Үүнд тусгай мэргэжлийн тоног төхөөрөмж хэрэггүй — энгийн хэрэглээний 360 камер, дээр нь Splatica-ийн subscription үйлчилгээ л хангалттай.

Энэ технологийн гол хүч нь Gaussian splatting. Энэ нь бодит ертөнцийн хэсгийг өндөр нарийвчлалтай 3D дүрс болгон хувиргадаг. Хамгийн сонирхолтой нь, ийм төрлийн контентыг одоо жижиг баг, бүтээгчид, агентлагууд хүртэл хурдан, хямд аргаар хийх боломжтой болж байна.

Энэ нь 360 камерын зах зээлд шинэ эрэлт үүсгэж, контент бүтээлтээс гадна үл хөдлөх, аялал, маркетингийн салбарт том боломж нээж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button