Бизнес

Грек улс 2024 онд түүхэндээ хамгийн олон жуулчин хүлээн авчээ

Грек оронд 2024 онд зочилсон жуулчдын тоо, аялал жуулчлалын орлогын хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Аялал жуулчлалын яамны төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ. 

Манай улс өнгөрсөн онд 35.9 сая жуулчин хүлээн авч, 21.7 тэрбум евро буюу 22.8 тэрбум ам.долларын орлого оллоо гэж Аялал жуулчлалын бодлого, хөгжлийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Василики Коуцуку Афин хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. 


Ирэх гуравдугаар сард Грекийн нийслэлд болох аялал жуулчлалын үзэсгэлэнгийн өмнөхөн тэрбээр энэхүү мэдэгдлийгхийлээ.

Грекийн Төв банкны мэдээллээр, өмнө нь 2023 онд Грекийн аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд түүхэн дээд түвшинд хүрч байсан бөгөөд 32.7 сая орчим жуулчин ирж, 20.6 тэрбум еврогийн орлого олж байв. 


Дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдээс үл шалтгаалан Грекийн аялал жуулчлалын салбар цар тахлын дараах өсөлтийн түвшнээ хадгалсаар байгааг албаныхан онцлон тэмдэглэжээ. Эдгээр үзүүлэлтийг тогтвортой хадгалахын тулд манай улс чанартай үйлчилгээ, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж байна гэж В.Коуцуку хэллээ. 


Олон арван жилийн турш Грекийн эдийн засгийн гол тулгуур болж буй аялал жуулчлалын салбар тус улсын ДНБ-ий 13 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button