Blume Ventures хөрөнгө оруулалтын компани Энэтхэгийн хэрэглээний зах зээлийг судалсан ажлынхаа тайланг танилцууллаа. Тус улсын 1.4 тэрбум хүн амын нэг тэрбум орчим нь хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ зарцуулах мөнгөгүй амьдарч байгааг дээрх судалгаа харуулсан байна.

Харин хүссэн зүйлдээ зарцуулах мөнгөтэй хүн амын давхарга 130-140 сая орчимд хэлбэлзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид Энэтхэгийн зах зээлээс хамгийн ихдээ 130-140 сая орчим хэрэглэгч олох боломжтой юм. Энэ нь хэдийгээр хүн амын цөөнх хэсэг боловч Мексик улсын нийт хүн амтай тэнцэх хэмжээний тоо юм.
Үүнээс гадна 300 орчим сая хүн “шинээр гарч ирж буй хэрэглэгчид” ангилалд багтаж байгаа боловч тэр бүр мөнгө зарцуулах чадваргүй буюу “хэмнэлттэй” амьдардаг хэсэг гэнэ. Энэ шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд Энэтхэгийн зах зээлд бизнес эрхлэгчид нийтэд хүртээмжтэй бараа бүтээгдэхүүнээс илүү тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнд анхаарах болжээ. Харьцуулбал нийт хүн амын ядуу тал хэсэгт ногддог баялгийн хувь ижил хугацаанд 22.2 хувиас 15 хувь болон буурсан байна.