"Манчестер Сити" үндсэн бүрэлдэхүүний долоон тоглогчоо явуулна
Хагас хамгаалагч Кевин Де Брёйне, Илкай Гюндоган болон үндсэн бүрэлдэхүүний бусад таван тоглогч зуны солилцооны цонх нээгдэх үеэр “Манчестер Сити” багаас явна гэж Sky Sport спортын суваг мэдээлжээ.

Эх сурвалжийн ярьснаар, тус багийн ахлах дасгалжуулагч Хосеп Гвардиола шинэ баг бүрдүүлэхийн тулд урьдын хэмжээнд тоглож чадахгүй байгаа хөлбөмбөгчдөөс “ангижрахаар” шийдсэн бололтой. “Ман Сити”-гийн удирдлага дээр дурдсан хоёр тоглогчоос гадна хаалгач Эдерсон, хамгаалагч Жон Стоунза, хагас хамгаалагч Жек Грилиш, Матео Ковачич, Бернарду Силва нарт хандан өөр клуб хайхыг сануулан мэдэгдсэн байна.
Тэднийг орлох хөлбөмбөгчдийн эрэлд гарсан тус клуб улирлын эхээр хийж байсан хэд хэдэн хэлэлцээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, “Ювентус”-т тоглож буй итали хамгаалагч Андреа Камбьязо, Леверкузений “Байер” болон Германы шигшээгийн хагас хамгаалагч Флориан Вирц нарыг авахаар ярилцаж байгаа гэнэ.
Ням гарагт болсон тоглолтод “Манчестер Сити” талбайдаа “Ливерпүүл”-д 0:2 харьцаагаар хожигдсон байна. Ингэснээр 26 тойргийн дараах байдлаар тус баг 44 оноотойгоор Английн Премьер-Лигийн тэмцээний хүснэгтэд дөрөвдүгээрт бичигдэж, тэргүүлэгч “Ливерпүүл”-ээс 20 оноогоор дутуу явна. Түүнчлэн манчестерчууд плей-оффын шатанд “Реал Мадрид”-ад хожигдсоноор Аваргуудын лигээс “мултарчээ”.