Хонконг улс хиймэл оюун ухаан ашиглан хорт хавдар илрүүлдэг цусны шинжилгээ хийнэ
Хонконгын профессор Деннис Ло Юк Мингийн хэлснээр хиймэл оюун ухаан (AI) ололт амжилт нь хавдрыг эрт илрүүлэх боломжийг илүү хурдан үр дүнтэй болгож байгаа тул гурван жилийн дотор боломжийн үнэтэй хорт хавдрын бүрэн эмчилгээ хийх боломжтой хэмээн мэдэгджээ.
Дауны хам шинжийг илрүүлдэг тестийг бүтээсэн Деннис Ло Юк Минг “Хиймэл оюун ухаан нь судлаачдад цусны сийвэн дэх гений хэлтэрхийнүүдийн хэв маягийг тодорхойлоход тусалдаг. Энэхүү шинэлэг зүйл нь генийн мутацийн нөлөөг судалдаг” гэжээ.
Түүний Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн паркийн Новостисын төвийн баг нь дүрсийг танихад ашигладаг загвар болох Convolutional Neural Network дээр суурилсан хиймэл оюун ухааны системийг бүтээжээ. Энэхүү систем нь ChatGPT гэх мэт хиймэл хиймэл оюун ухааны хэрэглүүрээс санаа аван трансформаторын мэдрэлийн сүлжээний архитектурыг багтаажээ.

2013 онд Ло цусны сийвэн дэх NPC-ийг Epstein-Barr вирустай холбогчийг тодорхойлох тестийг боловсруулж дөрвөн жилийн хугацаанд 20,000 дээжинд дүн шинжилгээ хийжээ. 2023 оны 7-р сард хийсэн судалгаагаар вирусын эрт илрүүлэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, нас баралтыг 40% -иас 3.7% болгон бууруулсан байна.
NPC тестийг боловсруулсны дараа Хонконгт Cirina-г үүсгэн байгуулж 2017 онд хорт хавдрыг илрүүлэх чиглэлээр мэргэшсэн Калифорнид төвтэй Grail компанитай нэгдсэн. Тус нэгдсэн компани нь 50 гаруй төрлийн вирустай холбоотой хорт хавдрыг илрүүлэх чадвартай Galleri тестийг бүтээжээ. Time сэтгүүл үүнийг 2022 оны шилдэг шинэ бүтээлүүдийн нэгээр нэрлэсэн байна.
Судалгааны баг эх газрын Хятад болон дэлхийн зах зээлд илүү боломжийн хувилбар дээр ажиллаж байна. Novostics нь цусны сийвэн, уушгины хорт хавдар, элэгний хорт хавдрын ДНХ-ийн хэлтэрхий илрүүлдэг Fragma тестийг бүтээжээ.
2023 онд Ло нь Fragma тестийг арилжаанд оруулах зорилгоор Nasdaq-д бүртгэлтэй Prenetics Group-тэй хамтран 200 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Insighta компанийг эхлүүлсэн. Tencent Holdings 2023 оны 10-р сард Insighta-д 30 сая долларын хөрөнгө оруулалт хийж, стартапыг 200 сая ам.доллароор үнэлсэн байна.
Хэрэв энэхүү судалгааны ажил эрүүл мэндийн салбарт албан ёсоор ашиглагдаж эхэлбэл эрт илрүүлэг болон хортой хавдрын эмчилгээг маш бага хугацаанд бага зардлаар хийх юм. Мөн хиймэл оюун ухаан ашиглаж буй гэдэг утгаараа Хонконг улс зах зээлийн салбарт тэргүүлэх байр суурийг эзлэх аж.