Кино урлагУрлаг

Kim Myung Soo, Pyo Ye Jin нар шинэ романтик драмд тоглоно

Soompi-ийн мэдээлснээр Kim Myung Soo, Pyo Ye Jin нар Wavve-ийн шинэ оригинал драм “Joint Surety Romance”-д гол дүр бүтээхээр боллоо. Продакшн баг энэ тухай арваннэгдүгээр сарын 24-нд зарласан байна.

“Joint Surety Romance” нь шинээр гэр бүл болсон хосын зээл авахын тулд бие биедээ хамтын батлан даагч болох үйл явдлыг өгүүлнэ. Kim Myung Soo нь модонд дуртай, ур ухаантай мужаан Lee Jung Sik-ийг, харин Pyo Ye Jin нь гэрийн худалдааны MD Na Da Woon-ы дүрийг тус тус бүтээхээр болжээ.

Продакшн баг хоёр жүжигчин Lee Jung Sik, Na Da Woon нарын өвөрмөц зан чанарыг тохирсон байдлаар харуулна гэж онцолжээ. “Joint Surety Romance” 2027 оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button