Life

Арваннэгдүгээр сарын idol хамтлагуудын бренд үнэлгээний жагсаалт гарлаа

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын idol хамтлагуудын бренд нэр хүндийн жагсаалтыг нийтэллээ. Жагсаалтыг 10-р сарын 18-наас 11-р сарын 18-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл, олон нийтийн мэдлэгийн үзүүлэлтээр тооцжээ.

RESCENE гурав дахь сар дараалан тэргүүлж, бренд репутацийн индекс нь 8,590,984 байв. Тус хамтлагтай холбоотой түлхүүр үгсийн дунд “With”, “nation’s girl group”, “album” зэрэг орсон бөгөөд эерэг-саармаг шинжилгээнд 97.91 хувийн эерэг хариу гарчээ.

Харин BTS хоёрдугаар байраа хадгалж, 11-р сарын бренд репутацийн индекс нь 7,169,939 болсон байна. ATEEZ гуравдугаарт жагсаж, индексээ 13.46 хувиар өсгөн 4,521,142-т хүргэжээ.

ILLIT өнгөрсөн сараас 175.54 хувиар өсөж дөрөвт бичигдсэн бол IVE 0.17 хувийн өсөлтөөр 3,637,685 оноотой тавдугаарт оржээ. Энэ сарын эхний 30-д BLACKPINK, ENHYPEN, SEVENTEEN, TWICE, aespa, Stray Kids, Red Velvet, i-dle, EXO зэрэг хамтлагууд мөн багтсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button