Life

Арваннэгдүгээр сарын драмын жүжигчдийн нэр хүндийн жагсаалт гарлаа

Korean Business Research Institute энэ сарын драмын жүжигчдийн брэнд нэр хүндийн жагсаалтыг зарлалаа. Жагсаалтыг 10-р сарын 17-ноос 11-р сарын 17-ны хооронд цацагдсан драмд оролцсон 50 жүжигчний медиа мэдээлэл, оролцоо, харилцан үйлдэл, нийгмийн сүлжээний өгөгдөлд үндэслэн гаргасан байна.

Soompi-гийн мэдээлснээр, “100 Days of Deception” болон “The Remarried Empress” цувралын жүжигчид энэ сард давамгайлжээ. Эдгээр хоёр бүтээлийн жүжигчид нийлээд эхний 11 байрын 9-ийг эзэлсэн байна.

Kim You Jung (Ким Ю Жон) 5,979,131 оноогоор тэргүүлсэн бол “100 Days of Deception”-д хамтран тоглосон GOT7-ийн Park Jinyoung (Пак Чинён) 5,016,456 оноогоор удааллаа. Kim You Jung-ийн түлхүүр үгийн шинжилгээнд “100 Days of Deception”, “Lee Ga Kyeong”, “Park Jinyoung” зэрэг нэрс дээгүүр гарсан бөгөөд эерэг үнэлгээ 96.42 хувьтай байжээ.

“The Remarried Empress”-ийн Shin Min Ah (Шин Мин А) 4,807,268 оноогоор гуравт орсон бол Kim Hyun Joo (Ким Хён Жү) дөрөвдүгээр байрт, Ju Ji Hoon (Жу Жи Хун) тавдугаарт жагссан байна. Топ 30-ын жагсаалтад мөн Lee Moo Saeng, Lee Se Young, Choo Young Woo, Seo Kang Jun, Jin Sun Kyu, Lee Jong Suk зэрэг олон жүжигчин багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button