Life

Ko Kyung Pyo согтуугаар жолоо барьсан хэргээр шалгагджээ

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Ko Kyung Pyo (Ко Гён Пё) согтуугаар жолоо барьж яваад осол гаргасны дараа түүний агентлаг CL&COMPANY уучлалт гуйлаа. Тэрбээр өөрийн машинаар явж байхдаа хог тээврийн машинтай мөргөлдсөн байна.

Цагдаагийн мэдээлснээр осол нь 11-р сарын 14-ний өглөөний 3:30 орчим KST цагт болсон бөгөөд согтууруулах ундааны хэмжээг шалгахад жолооны үнэмлэх цуцлагдахуйц түвшин буюу 0.08 хувь ба түүнээс дээш гарсан байна. Одоогоор тэр цагдаад байцаалт өгөөд гэртээ харьсан гэж агентлаг мэдэгджээ.

CL&COMPANY ослоос болж хохирол амссан бүх хүнд хандаж уучлалт илэрхийлээд, Ко Гён Пё болсон явдлыг хүлээн зөвшөөрч, гүнээ гэмшиж буйг дурдсан байна. Мөн тус агентлаг ирээдүйд ийм хэрэг давтагдахаас сэргийлж, уран бүтээлчдээ хянахдаа илүү нямбай хандахаа мэдэгдсэн.

Холбоотой мэдээнүүд

Back to top button