Life

Нэгтгэсэн жагсаалтад BTS-ийн Jimin тэргүүллээ

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны хүрээлэн энэ сарын эрэгтэй хамтлагийн гишүүдийн бренд нэр хүндийн жагсаалтыг зарлалаа. Жагсаалтыг 10-р сарын 14-нөөс 11-р сарын 14-ний хооронд цуглуулсан том дата дээр үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн сурвалжлага, харилцаа холбоо, олон нийтийн танигдалтын үзүүлэлтээр тооцжээ.

BTS-ийн Jimin арваннэгдүгээр сарын жагсаалтыг 4,733,558 оноогоор тэргүүлсэн хэвээр байна. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “ARMY”, “Who”, “Jimtober” зэрэг үгс дээгүүр бичигдсэн бөгөөд эерэг хандлагын үзүүлэлт 95.23 хувь гарчээ.

Хоёрдугаарт ATEEZ-ийн San 3,998,906 оноотой орсон бөгөөд өмнөх сараас оноо нь 34.30 хувиар өссөн байна. Гуравт GOT7-ийн Park Jinyoung 446.38 хувийн өсөлттэйгээр 3,835,884 оноо авч, араас нь ATEEZ-ийн Wooyoung 3,819,078 оноотой дөрөвдүгээр байрт жагсжээ.

BTS-ийн Jungkook 3,661,070 оноогоор эхний тавд багтсан байна. Энэ сарын эхний 30-д BTS, ATEEZ, GOT7, Wanna One, TVXQ, Super Junior, EXO, SHINee зэрэг хамтлагийн гишүүд багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button