Lucid-ийн 50 мянгаас доош үнэтэй SUV 2027 онд гарна

Lucid шинэ Cosmos тизерээ нийтэлж, цахилгаан SUV-ийн гэрлийн хийц, хойд хэсгийн дээврийн шугамыг анх удаа илүү тод харууллаа. Гэхдээ компанийн мэдээлснээр энэ удаа нэмэлт техникийн үзүүлэлт зарлаагүй байна.
Motor1-ийн мэдээлснээр Cososmos буюу Midsize program-ын гол загварын үйлдвэрлэл одоо 2027 оны хоёрдугаар хагаст эхлэхээр болж, өмнөхөөсөө хойшилжээ. Lucid мөн 69 kWh багтаамжтай батарейгаар ойролцоогоор 300 mile зам туулах, 4.5 miles per kWh хүртэл үр ашигтай ажиллах зорилт тавьснаа дахин дурдсан байна.
Мөн 200 mile зайг 14 минутанд цэнэглэх боломжтой гэж тооцоолж байгаа ч энэ нь компани доторх төсөөлөл бөгөөд EPA-ийн албан ёсны баталгаажуулалт хараахан гараагүй. АНУ-д 50,000 ам.доллараас доош эхлэх үнэ нь Lucid-ийн одоогийн Air болон Gravity-гаас илүү өргөн хэрэглэгчдэд хүрэх зорилгыг илтгэж байна.



