Дуу хөгжимУрлаг

A2O LITE “NEON” дуугаараа “Music Core”-оос 7 дахь цомоо авлаа

A2O LITE хамтлаг анхны сингл “NEON” дуугаараа MBC-ийн “Music Core” нэвтрүүлгээс 7 дахь ялалтаа авлаа. Тус дугаарын ялагчийн төлөө IVE-ийн “Looks Can Kill”, A2O LITE-ийн “NEON”, NMIXX-ийн “Birthday Wish” дуу өрсөлдсөн бөгөөд A2O LITE нийт 6,557 оноогоор түрүүлсэн байна.

Энэ ялалт нь “NEON” дууны амжилтыг дахин баталсан үзүүлэлт боллоо. Мөн тухайн өдрийн “Music Core”-ын тайзнаа BESTie, ATEEZ, RIIZE, ILLIT, IVE, NMIXX, NCT WISH, ALPHA DRIVE ONE, XLOV, AND2BLE, EVNNE, FLARE U, BE BOYS, LA POEM-ийн You Chaehoon, YUHZ, cosmosy, B THE HOOD, VIBY нар тоглолтоо үзүүлжээ. Мэдээг Soompi мэдээлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button