Life

Rising Singer-ын нэр хүндийн шинэ жагсаалтыг RESCENE тэргүүллээ

Korean Business Research Institute-ээс энэ сарын rising singer буюу шинээр олны анхааралд орж буй дуучдын бренд нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 9-р сарын 27-ноос 10-р сарын 27-ны хооронд цуглуулсан том дата дээр үндэслэн медиа мэдээлэл, хэрэглэгчдийн оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн хандалтын үзүүлэлтээр тооцжээ.

Soompi-гийн мэдээлснээр RESCENE энэ сард ч жагсаалтын нэгдүгээр байраа хадгалж, 6,750,110 оноотойгоор тэргүүлсэн байна. Харин ATEEZ хоёрдугаар байрт үлдэж, 3,454,172 оноо авсан бөгөөд өнгөрсөн сараас 0.48 хувиар өсжээ.

Гуравдугаарт Kim Yong Bin 2,872,969 оноотойгоор орсон бол CORTIS 2,758,506 оноогоор дөрөвдүгээрт, Seongri 2,618,454 оноогоор эхний тавд багтсан байна. Энэ сарын эхний 30-т мөн Stray Kids, ILLIT, i-dle, BTOB-ийн Changsub, aespa, ENHYPEN, WOODZ, BIBI, Yena, EXO-ийн Doh Kyung Soo зэрэг нэрс оржээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button