Технологи
FCC хятадын төхөөрөмжүүдийг ганц нэгээр нь хааж эхэллээ

АНУ-ын холбооны зохицуулагчид хятадын технологийг зөвхөн дэд бүтцээс биш, өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжөөс ч шахаж эхэллээ. Эхлээд дрон, дараа нь роутер, одоо робот вакуум хүртэл дараагийн бай болж байна.
FCC-ийн шинэ бодлого нь “үндэсний аюулгүй байдал” гэсэн шалтгаантай ч олон нийтэд ил тод нотолгоо бараг алга. Хамгийн том асуудал нь: одоо худалдаанд байгаа сая сая төхөөрөмжид юу хийх нь тодорхойгүй, харин шинэ импорт л хаалттай үлдэж байна.
Энэ нь зөвхөн Хятадын үйлдвэрлэгчдэд биш, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд цохилт болж байна. Ихэнх роутер, дрон, ухаалаг төхөөрөмжүүд Азид үйлдвэрлэгддэг. Тиймээс АНУ-ын энэ алхам үнэ өсгөж, сонголт багасгаж, стартапуудын нийлүүлэлтийн төлөвлөгөөг ч эрс өөрчилж мэднэ.



