АНУ Хятадын гаджетаас яагаад ингэтлээ айж байна вэ?

АНУ-ын FCC Хятадын технологид чиглэсэн шахалтаа өргөжүүлж, ухаалаг төхөөрөмжийн зах зээлийг шинэ түвшинд савлуулж эхэллээ.
Эхлээд дрон, дараа нь роутер, одоо робот цэвэрлэгч хүртэл “ирээдүйн импортын хориг”-ийн хүрээнд орж байна. Албан ёсны тайлбар нь үндэсний аюулгүй байдал. Гэхдээ олон нийтэд үзүүлсэн бодит нотолгоо бараг байхгүй, харин одоо зах зээл дээр байгаа төхөөрөмжүүдэд хүртэл тодорхой хариу өгсөнгүй.
Үр дүн нь тодорхой: хямд бүтээгдэхүүн, цөөн сонголт, нийлүүлэлтийн шинэ эрсдэл. Дийлэнх роутер, дрон гадаадад үйлдвэрлэгддэг тул “орон нутгийн орлох бүтээгдэхүүн” шууд гарч ирэхгүй. Харин компаниуд АНУ-д үйлдвэрлэх амлалт өгч, зарим нь waiver авч зугтахыг оролдож байна.
Энэ бол зөвхөн Хятадын эсрэг асуудал биш. Энэ нь дэлхийн consumer tech нийлүүлэлтийн гинжин хэлхээг улс төрөөр өөрчилж болохыг харуулж байна.



