Дуу хөгжимУрлаг

Red Velvet-ийн “Russian Roulette” MV 300 сая үзэлтэд хүрлээ

Red Velvet-ийн “Russian Roulette” дууны клип YouTube дээр 300 сая үзэлт давж, тэдний энэ амжилтад хүрсэн гурав дахь MV боллоо. Энэ тухай Soompi мэдээлэв.

“Russian Roulette” клип Солонгосын цагаар 10 дугаар сарын 25-ны өглөө 6 цагаас хойш 300 сая үзэлтийг давсан байна. Үүнээс өмнө Red Velvet-ийн “Bad Boy” болон “Psycho” клип мөн 300 саяын босгыг давж байжээ.

Red Velvet “Russian Roulette” дууны клипээ 2016 оны 9 дүгээр сарын 7-ны 00:00 цагт цацсан бөгөөд уг бүтээлд 300 сая үзэлтэд хүрэхэд 10 жил, 1 сар, 18 хоногоос арай илүү хугацаа шаардсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button