БизнесХөрөнгийн зах зээл

AI-ийн өсөлт аюулгүй хувьцааг ч савлуулж, эрсдэл нэмлээ

Хиймэл оюуны эргэн тойрон дахь хөрөнгө оруулалтын давалгаа зөвхөн технологийн компаниудаар хязгаарлагдахаа больжээ. Сүүлийн үед энэ тренд нь уламжлалт байдлаар тогтвортойд тооцогддог utility буюу нийтийн үйлчилгээний салбарт хүртэл нэвтэрч, “аюулгүй” гэж үздэг хувьцаануудын эрсдэлийн профайлыг өөрчилж байна.

Ингэснээр хөрөнгө оруулагчид зах зээлийн савлагаанаас хамгаалах зорилгоор ашигладаг hedging арга барилаа дахин бодох шаардлагатай болж байна. Урьд нь тогтмол орлого, хязгаарлагдмал хэлбэлзэлтэй гэдгээрээ нэрлэгддэг байсан салбарууд одоо AI-тай холбоотой хүлээлт, хөрөнгө оруулалтын урсгал, цахилгаан хэрэглээний өсөлтөөс шалтгаалан илүү мэдрэмтгий болж байна.

Зах зээлийн шинжээчдийн хувьд энэ нь нэг зүйлийг илтгэнэ: AI-ийн өсөлт зөвхөн өсөлтийн хувьцаануудыг хөдөлгөдөггүй, харин бүхэл бүтэн зах зээлийн хамгаалалтын логикийг ч өөрчилж эхэлжээ. Үр дүнд нь “аюулгүй бооцоо” хүртэл илүү төвөгтэй, заримдаа бүр эсрэгээрээ эрсдэл дагуулсан байрлал болж хувирч байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button