Life

10-р сарын жүжигчдийн бренд нэр хүндийн жагсаалтыг Song Kang тэргүүллээ

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын жүжигчдийн бренд нэр хүндийн чансааг зарлалаа. Жагсаалтыг 9-р сарын 20-ноос 10-р сарын 20-ны хооронд гарсан олон ангит кино, кино, OTT контентод оролцсон 100 жүжигчний мэдээлэлд үндэслэн медиа нөлөө, оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн индексээр тодорхойлжээ.

Song Kang (Сон Кан) энэ сард мөн тэргүүн байраа хадгалж, 4,334,353 оноогоор жагсаалтыг ахлав. Түүний араас Koo Kyo Hwan (Ку Гё Хван) 4,292,276 оноогоор хоёрдугаар байрт орсон байна.

Seo Kang Jun (Со Кан Жун) одоогоор “A Love Other Than Yours” бүтээлд тоглож буй бөгөөд 4,095,556 оноогоор гуравдугаарт жагсжээ. Lee Jun Young (Ли Жүн Ён) 4,053,331 оноогоор удаалсан бол “Doctor X” цувралын Kim Ji Won (Ким Жи Вон) 3,697,922 оноогоор эхний тавыг бүрдүүллээ.

Топ 30-д мөн Kim You Jung, Roh Jae Won, Lee Seo Jin, Kim Young Kwang, Go Youn Jung, Shin Min Ah, Byun Yo Han, Ji Chang Wook зэрэг жүжигчид багтсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button