Авто

Dubai Police 907 морины хүчтэй Lamborghini Temerario-оо нэмлээ

Dubai Police флотдоо Lamborghini Temerario-г нэмж, тус суперкар албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү хамтын ажиллагаа нь Lamborghini Abu Dhabi болон Dubai-тай хамтран хэрэгжиж байна гэж Motor1-ийн мэдээлснээрээ.

Temerario нь жуулчны цагдаагийн үүрэгт ашиглагдах бөгөөд хотын төвлөрсөн бүс, аялал жуулчлалын цэгүүдэд олны нүдэнд ил харагдаж, иргэд болон зочдод цагдаагийн үйлчилгээтэй ойр харилцах боломж бүрдүүлэх зорилготой. Мөн Дубайн аюулгүй, өндөр зэрэглэлтэй имижийг улам тодотгох аж.

Загвар нь 4.0 литрийн twin-turbo V8 хөдөлгүүр, гурван цахилгаан мотортой hybrid системээр тоноглогдож, нийт 907 морины хүч гаргана. 0-62 mph хурдлалт 2.7 секунд гэжээ.

Сонирхолтой нь, Италийн Polizia ч мөн адил Temerario-тай болсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button