Porsche-ийн ирээдүйн суперкар Mission S-ийг танилцууллаа

Porsche шинэ концепт Mission S-ээ танилцуулж, 911-ээс цааш чиглэсэн дизайны болон бүтээгдэхүүний шинэ чиглэлээ харууллаа. Дунд хөдөлгүүртэй энэ суперкар нь ирээдүйн шинэ high-performance спорт машинуудын платформын суурь болох боломжтой гэж Motor1-ийн мэдээлснээр үзэж байна.
Компанийн хэлснээр Mission S нь одоогийн байдлаар цэвэр концепт бөгөөд үйлдвэрлэл, цагийн хуваарь зарлаагүй байна. Гэхдээ 911, 959, 917, GT1-ээс сэдэвлэсэн гадна төрх, “Floating Volumes” хэлбэрийн шийдэл нь Porsche-ийн дараагийн үеийн загварын хэлбэрийг илтгэжээ.
Салоны хувьд дэлгэцээр дүүргээгүй, аналог хэмжүүр давамгайлсан минимал загварыг сонгосон нь онцлог. Төв мэдрэгч дэлгэцийн оронд эвхэгддэг утасны суурь, физик товчлуур, шилжүүлэгч ашигласан нь жолоочид чиглэсэн шийдэл гэдгийг харуулж байна.
Porsche энэ бүрэлдэхүүнийг өөрийн “Sportwagenschmiede ’35” стратегийн эхлэл гэж тодорхойлжээ. Харин техникийн үзүүлэлт, үнэ, үйлдвэрлэлийн хувилбарын талаар одоогоор мэдээлээгүй бөгөөд энэ ирээдүйн цуврал цахилгаан биш байхыг баталсан байна.



