Jung Yong Hwa, Choi Yang Rak-ыг “Oh! My Guard” драмд эвгүй байдалд оруулна

Soompi-ийн мэдээлснээр, удахгүй гарах “Oh! My Guard” драм Choi Yang Rak-ын тусгай дүрийн шинэ гэрэл зургуудыг дэлгэлээ.
“Oh! My Guard” нь алдаа дутагдалтай A-list жүжигчин Uhm Tae Bong, мөн өөрийгөө түүний драмын эмэгтэй гол дүр Cha Hong Doo гэж итгэдэг нууцлаг эмэгтэй Oh Hae Ra-гийн урьдчилан таамаглахын аргагүй хайр дурлалын түүхийг өгүүлдэг. Uhm Tae Bong-ын дүрд CNBLUE-ийн Jung Yong Hwa тоглож байна.
Choi Yang Rak нь Uhm Tae Bong-тай хамтран тоглож буй драмыг удирдаж яваа найруулагч Kim Hyun Chul-ын дүрийг бүтээжээ. Тэрээр зураг авалтын багийг хариуцаж байгаа ч Uhm Tae Bong-ын хатуу байр сууринаас болж байнга санаанд оромгүй нөхцөл байдалтай нүүр тулж, яахаа мэдэхгүйд хүрдэг дүр юм.
Продакшны баг Choi Yang Rak-ыг өвөрмөц, туршлагатай жүжиглэлтээрээ болон Jung Yong Hwa-тай үүсгэсэн хөгжилтэй уур амьсгалаараа бүх сценд эрч хүч нэмсэн гэж онцолсон байна. Мөн топ од ба түүнийг байнга сандаргадаг найруулагчийн хоорондын санаанд оромгүй хослол нь шоуны бас нэгэн онцлох зүйл болно гэжээ. “Oh! My Gaurd” аравдугаар сарын 24-ний 22:50 цагт KST цагаар нээлтээ хийнэ.



