Дуу хөгжимУрлаг

Rosé, ILLIT зэрэг уран бүтээлчид Японд RIAJ плаатинум авлаа

Японы Recording Industry Association of Japan (RIAJ) энэ сарын албан ёсны сертификатуудаа зарлаж, хэд хэдэн K-pop уран бүтээлчийн дуу стримингийн амжилтаараа шинэ үнэлгээ авсныг мэдээллээ.

RIAJ-ийн 2020 онд нэвтрүүлсэн тогтолцоогоор 30 сая стрим хүрвэл silver, 50 саяд gold, 100 саяд platinum олгодог. Энэ удаад BLACKPINK-ийн Rosé, Bruno Mars нарын хамтарсан “APT.” болон ILLIT-ийн дебют дуу “Magnetic” нь Японд тус бүр 300 сая стрим давснаар triple platinum болсон байна.

Мөн aespa-ийн “Spicy”, BABYMONSTER-ийн “SHEESH”, Shaun-ын “Way Back Home” (Conor Maynard оролцсон [Sam Feldt Edit]) нь Японд 100 сая стрим давж, platinum сертификат авжээ. Soompi-ийн мэдээлснээр ийнхүү хэд хэдэн дуу нэгэн зэрэг RIAJ-ийн шинэ батламж хүртсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button